Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХЕҮГ) 2026 оны нэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт болон тусламжийн олголтын хуваарийг олон нийтэд мэдээллээ.
Тус хуваарьт зааснаар хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100,000 төгрөгийг энэ сарын 20-нд олгох юм байна. Үүнтэй зэрэгцэн хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ мөн 20-нд хэрэгжих бөгөөд эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг ч энэ сарын 20-нд олгохоор төлөвлөжээ.