2026 он бол Дорнын зурхайгаар Гал морин жил юм. Medee.news сайт эдгээр хүчирхэг, эрхэмсэг амьтдад чин сэтгэлээсээ хайртай дэлхийн алдартнууд болон улс төрчдийн талаарх сонирхолтой мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Төрийн тэргүүн нарт үүлдэр угсаа сайтай морь бэлэглэх нь түгээмэл байдаг бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин олон удаа ийм бэлэг авч байжээ. Их Британийн экс хатан хаан Елизавета II насан туршдаа моринд хайртай байсан бол поп од Мадонна мориор зугаалахдаа туйлын дуртай бөгөөд өөрийн эдлэндээ жижиг жүчээтэй болсон байна.
Морь унах дуртай 10 алдартан:
Владимир Путин: ОХУ-ын ерөнхийлөгч Вадик нэртэй одой морины хамт байгаа нь.

Элизабет Тейлор: Америкийн алдарт жүжигчин бүсгүй морь унасан байгаа төрх.

Ким Чен Ын: БНАСАУ-ын удирдагч ариун Пэктусан ууланд мориор авирч буй хэсэг.

Жон Кеннеди: АНУ-ын ерөнхийлөгч хүүхдүүдийнхээ хамт Макарони нэртэй пони морины дэргэд.

Николь Кидман: 1992 оны “Far and Away” киноны зураг авалтын үеэр морь хөтлөн явж буй нь.

Елизавета II: Принц Елизавета (Хатан хаан Елизавета II) Виндзор шилтгээний цэцэрлэгт морины дэргэд.

Шейх Мухаммед бин Рашид Аль Мактум: Дубайн угсаа залгамжлах хунтайж морь унасан байдалтай.

Мадонна: Дуучин бүсгүй Дэвид Леттерманы шоуны студийн гадаа морь унаж буй нь.

Мэрилин Монро: 1961 оны “The Misfits” киноны нэгэн хэсэгт морь унаж буй төрх.

Патрик Суэйзи: “The Outsiders” киноны зураг авалтын талбай дээр морины хамт.
