Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) хэсгийн тоглолтууд үргэлжилсээр байна.
Аргентин, Австрийн багууд “Ж” хэсэгт өрсөлдсөн тоглолтонд Лионель Месси гоол оруулж, ДАШТ-ий түүхэн дэх хамгийн олон буюу 17 гоолтой тоглогч болж, бүх цаг үеийн тэргүүн байрт гарлаа. Мөн Месси ДАШТ-ий сүүлийн зургаан тоглолтод дараалан гоолдож, 1958 онд Францын Жюст Фонтэйн, 1970 онд Бразилын Жаирзиньо нарын амжилтыг давтан гаргалаа. Аргентины баг эхний үеийн 9-р минутад торгуулийн цохилтоор гоол хийх боломжтой байсан ч ахлагч Месси алдаа гаргасан. Гэвч Месси эхний үеийн 38-р минутад Факундо Мединагийн дамжуулалтаар гоол оруулж, алдаагаа залруулж чадсан. Харин Мессигийн амжилт энд дууссангүй. Шүүгчийн нэмэлт цаг 90+5 дахь минутад тэрээр дахин гоолдож, нийт гоолын тоогоо 18 болгосон. Энэ жилийн ДАШТ-д тэрээр эхний хоёр тоглолтод таван гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Харин Аргентины шигшээ баг зургаан оноотойгоор ДАШТ-ийн шигшээ 32-т шалгарсан дөрөв дэх баг боллоо.