Lee Do Hyun Филиппинд болсон загварын арга хэмжээний үеэр жүжигчин Han So Hee-д анхааралтай хандсан үйлдлээрээ фэнүүдийн магтаалыг хүртжээ. Хоёр жүжигчин 11-р сарын 26-нд Манилагийн Макати дахь Ayala Malls Glorietta-д нээгдсэн Musinsa Standard дэлгүүрийн нээлтэд Өмнөд Солонгосын загварын брэндийн элчээр оролцсон байна.
Han So Hee богино шаргал даашинзыг bomber хүрэмтэй хослуулсан бол Lee Do Hyun хар цамц, жинсэн хүрэм, саарал өмд сонгожээ. Тэд зураг авахуулсныхаа дараа фэнүүдтэй хамт бүлгийн зураг авахуулах хэсэгт оролцсон байна.
Lee Do Hyun хүрмээ Han So Hee-д өгчээ
Шалан дээр сууж зураг авахуулахын өмнө Han So Hee богино даашинзнаасаа болж хэсэг эргэлзсэн байдалтай харагджээ. Үүнийг анзаарсан Lee Do Hyun жинсэн хүрмээ шууд тайлж, хөлийг нь халхлахын тулд түүнд өгсөн байна.
Han So Hee суусны дараа Lee Do Hyun хүрмийг нь илүү эвтэйхэн болгож засаж өгсөн нь цугласан хүмүүсийн алга ташилт, хөгжөөнд хүргэжээ. Han So Hee инээмсэглэн гараараа амаа дарж хариу үзүүлсэн байна.
Бичлэг сошиалд хурдан тархав
Тухайн мөчийн бичлэг орон нутгийн хэвлэлүүд болон фэн аккаунтуудаар дамжин сошиал сүлжээнд хурдан тархжээ. Үзэгчид Lee Do Hyun-ы анхаарал халамжтай үйлдлийг онцлон сайшаасан байна.
Энэ арга хэмжээ Lee Do Hyun, Lim Ji Yeon нар 11-р сарын 24-нд салснаа баталснаас ердөө хоёр хоногийн дараа болсон юм. Тэд Netflix-ийн “The Glory” цувралын зураг авалтын үеэр танилцаж, 2023 оны 4-р сард үерхэж байгаагаа олон нийтэд зарласан бөгөөд агентлагууд нь хоёр жүжигчин найрсгаар салж, цаашид бие биеэ дэмждэг хамтран ажиллагчид хэвээр үлдэнэ гэж мэдэгдсэн байна.
