“Good Day” хөгжмийн төслийн шинэ улирлын продюсерууд тодорлоо

2 comments 10 үзэлт
Good Day

“BIGBANG” хамтлагийн ахлагч G-Dragon-ы санаачилсан хамтын хөгжмийн “Good Day” төсөл хоёр дахь улирлаа эхлүүлэхээр бэлтгэж байна. Шинэ бүлгийн продюсерын бүрэлдэхүүнийг 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зарлажээ.

Шинэ улиралд G-Dragon гүйцэтгэх продюсероор ажиллахын зэрэгцээ цомгийн ерөнхий уур амьсгал, дууны жагсаалтыг тодорхойлж, продюсеруудтай гар нийлэн уран бүтээл туурвих аж. Түүнтэй хамтран ажиллах багт “Stray Kids”-ийн 3RACHA, “i-dle”-ийн Сойон, Code Kunst, “Jannabi”-гийн Чой Жон Хүн, дуучин HANRORO зэрэг хөгжмийн ертөнцийн танигдсан уран бүтээлчид багтсан байна. Мөн Пак Мён Сү продюсерын багт оролцохоор болжээ.

Төслийн найруулгыг өмнөх улирлыг хариуцан ажилласан Ким Тэ Хо үргэлжлүүлнэ. Тэрбээр G-Dragon-той дахин хоршиж, ялгаатай урсгал болон үе үеийн уран бүтээлчдийг зангидсан шинэ дуу, бүтээл гаргахаар зорьж буй юм.

Эхний улирлаас ялгарах онцлог

Өмнөх улиралд олон салбарын алдартнуудыг урьж, хамтарсан дуу гаргаснаараа онцлог байсан бол хоёрдугаар улиралд продюсеруудын уран бүтээлийн хоршил, хөгжим бүтээх үйл явцад илүү анхаарал хандуулахаар төлөвлөжээ.

Одоогоор аль дуучид цомогт оролцох болон хамтарсан бүтээлүүдийн нарийн мэдээлэл зарлагдаагүй хэвээр байна.

G-Dragon-ы “Good Day” төслийн хоёрдугаар улирал гарна

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Түвшинбаяр 11 сар 27, 2026 - 01:29

Өмнөх улирлыг нь алгасалгүй үздэг байсан, энэ удаагийнхыг ч бас хүлээж байна

Reply
Галбадрах 11 сар 27, 2026 - 01:33

Залуу уран бүтээлчдэд их гоё боломж олгодог шоу шүү, амжилт хүсье

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй