2026-2027 оны галлагааны улиралд түлш борлуулах 500 цэг ажиллуулна

0 comments
түлш борлуулах цэг

Нийслэлд 2026-2027 оны галлагааны улиралд хагас коксон болон шахмал түлш борлуулах гэрээт 500 цэг ажиллахаар боллоо. Нийслэлийн Засаг даргын 2026 оны наймдугаар сарын 7-ны өдрийн А/1116 дугаар захирамжаар долоон дүүрэгт борлуулалтын цэгүүдийн тоог баталсан байна.

Нийт 500 цэгээс 54-ийг шаардлагатай үед дүүргүүдэд нэмэлтээр хуваарилах нөөцөд байлгахаар төлөвлөжээ. Ингэснээр түлшний эрэлт нэмэгдэх, тодорхой байршилд ачаалал үүсэх нөхцөлд борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх боломж бүрдэх аж.

Дүүргүүдэд ажиллах борлуулалтын цэгийн тоо:

  • Баянгол дүүрэгт 17;
  • Сонгинохайрхан дүүрэгт 165;
  • Хан-Уул дүүрэгт 42;
  • Чингэлтэй дүүрэгт 58;
  • Баянзүрх дүүрэгт 110;
  • Налайх дүүрэгт 22;
  • Сүхбаатар дүүрэгт 32 цэг ажиллана.

Эдгээр цэгээр иргэд хагас коксон болон шахмал түлш худалдан авах юм. Борлуулалтын цэгүүдийг байршуулахдаа тухайн дүүргийн хүн амын нягтаршил, өмнөх галлагааны улиралд ажилласан гэрээт цэгүүдийн хариуцлага, байршлын зохистой байдлыг харгалзан үзэхээр байна.

Мөн борлуулалтын цэг ажиллуулах хүсэлт гаргасан иргэдийн саналыг авч үзэн, хамтран ажиллах гэрээг 2026 оны есдүгээр сарын 1-ний дотор байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр түлшний борлуулалтыг улирал эхлэхээс өмнө зохион байгуулалттайгаар бэлтгэх юм.

2026-2027 оны галлагааны улирал ирэх сарын 15-наас албан ёсоор эхэлж, түлш худалдаанд гарахаар байна. Нийслэлийн хэмжээнд борлуулалтын сүлжээг урьдчилан баталснаар иргэдэд түлшийг хүртээмжтэй, зохион байгуулалттай хүргэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй