Роботууд Путин, Токаев нарын өмнө балет тоглов — ВИДЕО

0 comments 2 үзэлт
Роботууд Путин, Токаев нарын өмнө балет тоглов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нарын өмнө роботууд балетын үзүүлбэр үзүүлжээ. Тоглолт Москвад “Сбер”-ийн зохион байгуулсан хиймэл оюун ухааны AI Journey 2026 бага хурлын үеэр болсон байна.

Тайзан дээр “Сбер”-ийн Юни нэртэй хүн дүрст роботууд Борис Эйфманы нэрэмжит Бүжгийн академийн оюутнуудтай хамтран бүжиглэжээ. Тоглолтын өмнө дэлгэцэн дээр “Хүн дүрст робот оролцсон дэлхийн анхны балетын шоу” гэсэн бичиг гарсан байна.

Роботуудын нэг нь хоёр улсын төрийн тэргүүн, “Сбер”-ийн тэргүүн Герман Греф болон бага хурлын зочдод мэндчилгээ дэвшүүлжээ. Үүний дараа роботууд бүжигчидтэй хамтран бэлтгэсэн үзүүлбэрээ толилуулсан байна.

Токаев 11-р сарын 25–26-нд Москвад хоёр өдрийн ажлын айлчлал хийсэн байна. Айлчлалын хөтөлбөрийн гол арга хэмжээний нэг нь Путинтэй хамт “Сбер”-ийн хиймэл оюун ухааны олон улсын AI Journey 2026 бага хуралд оролцсон явдал байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй