Тэгш ой давхацсан энэ жилийн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа долдугаар сарын 5-нд эхэлж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Нийт 420 харваач нас, хүйсийн ангиллаар өрсөлдөн цэц мэргэнээ сорьж, онооны дарааллаар ангилал бүрийн эхний таван байрыг тодруулсан байна.
Бага наснаасаа үндэсний сурын өв соёлд суралцаж буй хүүхэд, өсвөрийн харваачид аймаг, нийслэл, клуб, холбоодоо төлөөлөн оролцжээ. Энэ удаагийн харваа нь үндэсний сурын залгамж халаа улс даяар өргөн хүрээнд бэлтгэгдэж буйг харуулсан өрсөлдөөнтэй тэмцээн боллоо.
БАЛЧИР НАС /0-8/ ангиллын эрэгтэй төрөлд Булган аймгийн Хангал сумын уугуул Орхон аймгийн Хангарди спорт клуб 4-р сургуулийн 3в ангийн сурагч Эрдэнэбатын Дашням 19 оноогоор тэргүүлэв. Түүний араас Архангай аймгийн Өгийнуур сумын сумын уугуул Нийслэлийн ерөнхий боловсролын 123-р сургуулийн 2б ангийн сурагч Монгол харвааны андууд клубийн харваач Жанлавцогзолын Мөнхтамир 18 оноо, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Мэргэн гүний харваачдын холбоо Ерөнхий боловсролын сургуулийн 2а ангийн сурагч Батдорж Мөнх-Амьдрал 17 оноо, Хэнтий аймгийн Баянмөнх сумын харьяат, Мөнх идэр мэргэн ҮСХ, ерөнхий боловсролын 3а ангийн сурагч Чадраабалын Тэгшнаран 16 оноо, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Мэргэн гүний харваачдын холбоо Ерөнхий боловсролын сургуулийн 3а ангийн сурагч Мөнхбат Төвшинбаяр 15 оноогоор шалгарлаа.
Тус ангиллын эмэгтэй төрөлд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, ЕБ-ын 2-р сургуулийн 3а ангийн сурагч, Монгол харвааны “Зэлмэ” клубийн харваач Г.Жаргалмаа 20 оноо, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат Баянхонгор Соого Сейко сургуулийн 3а ангийн сурагч Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газар “Цэц мэргэн” клубийн М.Гэгээнлхам 20 оноо авч тэргүүн хэсэгт бичигджээ. Мөн “Говийн мэргэчүүл” багийн харваач Э.Хосмарал 19 оноо, Баянхонгор аймаг “Цэц мэргэн” клубийн харваач Ц.Мишээл 19 оноо, Монгол харвааны “Андууд” клубийн харваач Б.Мишээл-Үжин 19 оноогоор эхний тавд орсон байна.
БАГА НАСНЫ АНГИЛАЛ /9-11 нас/-ын эрэгтэй төрөлд Архангай аймгийн Өгийнуур сумын сумын уугуул Нийслэлийн ЕБ-ын 123-р сургуулийн 2б ангийн сурагч Монгол харвааны “Андууд” клубийн харваач Ж. Ихтамир 19 оноо, Архангай аймгийн Хотонт сумын уугуул Нийслэлийн ЕБ-ын 123-р сургуулийн сурагч Монгол харвааны “Андууд” клубийн харваач Ц.Далайхүү 23 оноо авсан байна. Тэдэнтэй хамт Баян-Өлгий аймгийн “Өлгийн мэргэчүүд” багийн харваач Б.Хангай 23 оноо, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Нийслэлийн ЕБ-ын 123-р сургуулийн 6б ангийн сурагч Монгол харвааны “Андууд” клубийн харваач Д.Ариунчингүүн 22 оноо, Өмнөговь аймгийн Говь-шанхын мэргэд харваачдын холбооны харваач Э. Цогзолбоо 21 оноогоор шалгарчээ.
БАГА НАСНЫ АНГИЛАЛ /9-11 нас/-ын эмэгтэйчүүдээс Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул Нийслэлийн ЕБ-ын 123-р сургууль Монгол харвааны “Андууд” клубийн харваач Б.Бундхорол 27 оноогоор өндөр амжилт үзүүлэв. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын уугуул Орхон аймаг “Хангарди” спорт хороо, 4-р сургуулийн 6д ангийн сурагч Б.Тэргэл -27 оноо, Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, Сүхбаатар аймгийн Биеийн тамир спорт хорооны харваач 2-р сургуулийн 5б ангийн сурагч Б.Анхилуун 27 оноо, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул “Их мандал зурхай цахиур” багийн харваач М.Үжин 27 оноо, Хэнтий аймгийн Баянмөнх сумын уугуул Мөнх Идэр мэргэн үндэсний сурын холбоо ЕБС-ийн 5а ангийн Э.Гүнзаяа 26 оноотойгоор эхний таван байрт багтсан байна.
ДУНД НАСНЫ АНГИЛАЛ /12-14 нас/-ын эрэгтэй төрөлд Завхан аймгийн Алдархаан сум “Жавхлан Мэргэдийн Өлгий” клубийн харваач Э.Жамъянгарав 24 оноотойгоор амжилтаа бататгав. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Нийслэлийн ЕБ-ын 123-р сургуулийн 10в ангийн сурагч Монгол харвааны “Андууд” клубийн харваач А.Түвшинбаяр, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Хантайшир зурхайн харваач Э.Буян-Эрдэнэ 24 оноо, Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул ЕБС-ийн 6а ангийн сурагч, Баянхонгор аймаг биеийн тамир спортын газар “Цэц мэргэн” клубийн харваач П.Гансэлэм 24 оноо, Завхан харваачдын холбоо “Домогт мэргэн” клубийн харваач Г.Билгүүндалай 23 оноогоор шалгарлаа.
ДУНД НАСНЫ АНГИЛАЛ /12-14 нас/-ын эмэгтэй төрөлд Булган аймгийн Баяннуур сумын уугуул “Засагтхан” клубийн харваач Б.Ану 28 оноогоор тэргүүлжээ. Увс аймгийн Хяргас сумын уугуул ЕБ-ын 4-р сургуулийн 8г ангийн сурагч, Орхон аймаг “Хангарди” спорт хорооны харваач Б.Мишээл 26 оноо, Хантайшир зурхай М. Чимбай 26 оноо, Хэнтий аймаг Баянмөнх сумын уугуул, “Мөнх Идэр Мэргэн” харваачдын холбооны Ө.Нандин-Уянга 26 оноо, Монгол харвааны “Андууд” клубийн харваач Б.Хулангоо 25 оноо авч эхний таван байрт орсон байна.
ӨСВӨР НАСНЫ АНГИЛАЛ /15-17 нас/-ын эрэгтэйчүүдийн өрсөлдөөнд Завхан аймгийн Сонгино сумын уугуул “Хилчин” спорт хороо,” Есүхэй” мэргэн клубийн харваач Д.Тэмүүлэн 29 оноогоор тэргүүллээ. Монгол харвааны андууд клубийн харваач Ч.Цэндсүрэн 28 оноо, Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул Петровис багийн харваач Х.Адъяахүү 27 оноо, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Баянхонгор эрдэм сургуулийн 9г ангийн сурагч, Баянхонгор аймаг Биеийн тамир спортын газар “Цэц” мэргэн клубийн харваач Х.Хүрэлцоож 27 оноо, Баян-Өлгий аймгийн уугуул Нуман тамгатан багийн харваач М. Батцэнгэл 26 оноотойгоор удаалжээ.
ӨСВӨР НАСНЫ АНГИЛАЛ /15-17 нас/-ын эмэгтэй төрөлд Хантайшир зурхайн харваач Э.Халиунаа 31 оноо авч, тухайн ангиллын шилдэг амжилтыг үзүүлэв. Төв аймгийн “Архуст” сумын уугуул Монгол харвааны “Андууд” клубийн харваач Б.Энхрийцэцэг 28 оноо, Дорнод аймгийн харваачдын холбоо Б.Мичидмарал 28 оноо, Увс аймгийн уугуул “Увснуур” клубийн харваач Б.Нандин-Эрдэнэ 27 оноо, Жавхлант мэргэдийн “Өлгий” багийн харваач Э.Номин 27 оноогоор тус, тус шалгарлаа.
Ийнхүү Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваанд дөрвөн насны ангиллын эрэгтэй, эмэгтэй шилдгүүд тодорлоо. 420 харваачийн оролцсон энэ жилийн тэмцээн хүүхэд, өсвөр үеийнхний дунд үндэсний сурын харваа өргөн дэлгэр хөгжиж байгааг илтгэсэн наадам болов.