Яагаад ChatGPT-тэй хувийн асуудлаа ярилцах хэрэггүй вэ: Эрдэмтдийн анхааруулга

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ChatGPT

АНУ-ын эрдэмтэд хиймэл оюун ухааныг (AI) тогтмол ашиглах болон сэтгэл гутрал, түгшүүрийн шинж тэмдгүүд илрэх хооронд шууд хамаарал байгааг олж тогтоожээ. Сая сая хүмүүсийн амьдралын салшгүй хэсэг болсон хиймэл оюун ухаан нь сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй байна.

JAMA Network Open сэтгүүлд нийтлэгдсэнээр, АНУ-ын 20 мянга гаруй респондентыг хамарсан судалгаагаар дараах түгшүүртэй үр дүн гарчээ:

  • AI-г өдөр бүр ашиглах нь дунд зэргийн сэтгэл гутралд орох эрсдэлийг 30 орчим хувиар нэмэгдүүлдэг.
  • Нийт оролцогчдын 10% нь AI-г өдөр бүр, 5% нь өдөрт хэд хэдэн удаа ашигладаг байна.
  • Хамгийн идэвхтэй хэрэглэгчдийн 87% нь AI-г хувийн зорилгоор ашигладаг бөгөөд энэ бүлэг сэтгэл зүйн хувьд хамгийн эмзэг байжээ.

Судалгаанаас үзэхэд нейросетийг зөвхөн ажилдаа (50%) эсвэл сурлагадаа (11%) ашигладаг хүмүүсийн дунд түгшүүрийн түвшин харьцангуй бага байсан байна. Эрдэмтэд AI-г зөвхөн мэргэжлийн даалгавар гүйцэтгэхэд хязгаарлах нь сэтгэл зүйн эрсдэлийг бууруулдаг болохыг тэмдэглэжээ.

Бусад аюул заналхийлэл:

  1. Шүүмжлэлт сэтгэлгээ буурах: AI-д хэт найдах нь хүний бие даан сэтгэх чадварыг сулруулж, худал мэдээлэлд өртөмтгий болгодог.
  2. “Хоосон тал засалт”: AI загварууд хэрэглэгчийн хүлээлтэд нийцүүлэн хариултаа өөрчлөх хандлагатай байдаг. Энэ нь ялангуяа эрүүл мэндийн асуудалд маш аюултай.
  3. Бодит эрсдэл: AI-ийн “хий үзэгдэл” буюу алдаатай мэдээллээс болж АНУ-д нэгэн иргэн чатботын зөвлөсөн хорт нэгдлийг давсны оронд хэрэглэж, хордлогод орсон тохиолдол бүртгэгджээ.

25-аас 64 насны хүмүүс AI-ийн сөрөг нөлөөнд хамгийн их өртөмтгий байгааг эрдэмтэд онцгойлон анхааруулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй