Маргааш тэнгэрт “Цуст сар” мандаж, бүтэн хиртэлт тохионо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
уст сар

Маргааш буюу гуравдугаар сарын 3-ны үдэш байгалийн нэгэн гайхалтай үзэгдэл болох сарны бүтэн хиртэлт тохионо. Энэ үеэр сар улаан, улбар шар өнгөөр туяаран харагддаг тул олон улсад “Цуст сар” (Blood Moon) хэмээн нэрлэдэг билээ.

Сар хиртэлт нь Нар, Дэлхий, Сар гурав нэг шугаманд давхцаж, Дэлхийн сүүдэр Сарыг бүрэн халхлах үед үүсдэг. Хэдийгээр Нарны шууд гэрэл Саранд тусахгүй ч Дэлхийн агаар мандлаар хугарч нэвтэрсэн гэрлийн нөлөөгөөр ийнхүү өвөрмөц өнгөтэй болж харагддаг байна.

Үзэгдэл болох цагийн хуваарь (Улаанбаатарын цагаар):

  • Хиртэлт эхлэх хугацаа: 16:44 цагаас эхлэн Сар Дэлхийн сүүдэрт орж эхэлнэ.
  • Оргил үе: Бүтэн хиртэлтийн хамгийн сонирхолтой үе 19:04 цагт эхэлж, 20:02 цаг хүртэл үргэлжилнэ.
  • Хиртэлт дуусах: Сар сүүдрээс бүрэн гарч дуусах хугацаа 22:23 цаг юм.

Энэхүү үзэгдлийг ажиглахад нарны хиртэлт шиг тусгай хамгаалалтын шил шаардлагагүй бөгөөд нүцгэн нүдээр харахад бүрэн аюулгүй юм. Хэрэв та одон орны энэхүү ховор агшныг гэрэл зурагт буулгахыг хүсвэл хотын гэрлээс зайдуу, алсын бараа харагдах өндөрлөг газрыг сонгохыг зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй