Сүхбаатар дүүрэгт спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Сүхбаатар дүүрэгт спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байна

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спортын иж бүрэн орчин бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар барилга угсралтын явц 80 хувьтай байгаа бөгөөд үндсэн бүтээн байгуулалтын гол хэсгүүд хийгдэж дуусжээ.

Төслийн хүрээнд спорт цогцолборын барилгын каркас, фасад, өрлөгийн ажил бүрэн дууссан байна. Мөн дотор заслын ажил, гадна инженерийн шугам сүлжээ, явган зам, авто зогсоол болон авто замын ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа бөгөөд гадна тохижилтын талбайн суурийн бетон цутгалтын ажил ч дуусжээ.

Энэхүү бүтээн байгуулалт нь нийт 2.9 га буюу 29920 ам метр талбайг хамрах юм. Төсөл хэрэгжсэнээр гурван давхар спорт цогцолбор бүхий орчин бүрдэхээс гадна дараах спортын талбайнуудыг байгуулахаар төлөвлөжээ.

  • Хөлбөмбөгийн талбай
  • Газрын теннисний талбай
  • Сагсан бөмбөгийн талбай
  • Гүйлт болон дасгал хийх талбай
Сүхбаатар дүүрэгт спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

Мөн иргэд амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэнг хамтад нь байгуулах юм. Ингэснээр тухайн бүсийн оршин суугчид спортоор хичээллэх, амрах орчин бүрдэхийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй