Солонгосын бизнес судлалын хүрээлэн гуравдугаар сарын хамтлагуудын нэр хүндийн индексийг танилцууллаа. Судалгааг хоёрдугаар сарын 12-ноос гуравдугаар сарын 12 хүртэлх хугацаанд цуглуулсан мэдээлэлд тулгуурлан гаргасан бөгөөд хэрэглэгчийн оролцоо, хэвлэл мэдээллийн хамрах хүрээ, харилцан үйлчлэл, олон нийтийн танигдалт зэрэг үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцжээ.
Энэ сарын жагсаалтыг BTS хамтлаг 9,402,729 оноогоор дахин тэргүүлсэн байна. Тус хамтлагтай холбоотой түлхүүр үгсийн шинжилгээнд “Гванхвамүн”, “Арирaн”, “Нэтфликс” зэрэг үгс өндөр давтамжтай гарсан нь анхаарал татжээ.
Жагсаалтын хоёрдугаар байрт BLACKPINK хамтлаг 7,230,109 оноогоор бичигдсэн бөгөөд энэ нь өмнөх сараас 37.48 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Харин IVE хамтлаг 6,984,797 оноотойгоор гуравдугаар байр эзэлжээ.
Мөн SEVENTEEN хамтлаг 5,569,761 оноогоор дөрөвдүгээр байр-аа хадгалж, өмнөх сараас 55.44 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. TWICE хамтлаг 2,669,097 оноогоор эхний тавд багтаж, хоёрдугаар сараас 9.93 хувиар өссөн дүн үзүүлжээ.
Гуравдугаар сарын хамтлагуудын нэр хүндийн жагсаалт:
- BTS
- BLACKPINK
- IVE
- SEVENTEEN
- TWICE
- KiiiKiii
- EXO
- ENHYPEN
- Stray Kids
- Red Velvet
- OH MY GIRL
- BIGBANG
- TWS
- aespa
- SHINee
- Hearts2Hearts
- Wanna One
- THE BOYZ
- CORTIS
- Super Junior
- FIFTY FIFTY
- Apink
- ASTRO
- i-dle
- BTOB
- ALPHA DRIVE ONE
- LE SSERAFIM
- idntt
- MONSTA X
- fromis_9