Шон Пенн “Оскар-2026” наадмыг өнжиж, Зеленскийтэй уулзахаар Украинд очив

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Владимир Зеленский и Шон Пенн

Холливудын нэрт жүжигчин, найруулагч Шон Пенн “Оскар-2026” шагнал гардуулах ёслолд оролцохоос татгалзаж, Украинд хүрэлцэн очжээ.

Кино одны албан ёсны айлчлалын талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өөрөө мэдээллээ. Тэрээр өөрийн албан ёсны Telegram сувгаараа дамжуулан Шон Пеннтэй ажлын өрөөндөө уулзаж буй зургаа нийтэлсэн байна. Зеленский Украины эсрэг Оросын түрэмгийллийг эсэргүүцэж, тус улсын төлөө сэтгэл зовниж явдаг Холливудын жүжигчинд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

“Шон, чиний ачаар бид Украины жинхэнэ найз гэж хэн болохыг мэддэг болсон. Чи бүрэн хэмжээний дайн эхэлсэн анхны өдрөөс л бидэнтэй хамт байсан. Өнөөдөр ч байна. Цаашид ч манай улс, манай ард түмэнтэй хамт байна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Украины Ерөнхийлөгч сэтгэл хөдөлгөм бичжээ.

Өмнө нь эх сурвалжууд түүнийг “Шилдэг туслах эрэгтэй дүр” номинацад ялалт байгуулсан ч улс төрийн шалтгаанаар “Оскар-2026” наадмыг өнжсөн гэж мэдээлж байсан нь ийнхүү батлагдлаа.

Шон Пенн "Оскар"-ыг өнжиж, Зеленскийтэй Украинд уулзав

Шон Пенн бүр 2022 онд Оскарын наадмыг бойкотлоно гэдгээ мэдэгдэж байсан юм. Тухайн үед наадмыг зохион байгуулагчид Зеленскийд шууд дамжуулалтаар үг хэлэх боломж олгоогүй нь түүний дургүйцлийг ихэд хүргэжээ. Тэрээр Украины ард түмнийг дэмжиж буйн илрэл болгож өөрийн алдарт статуэткануудын нэгийг дайн дуустал Украинд үлдээсэн билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй