Зои Кравиц сая саяын үнэтэй бөгжөө гайхуулав: Гарри Стайлс хэрхэн гэрлэх санал тавьсан бэ?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Зои Кравиц

Жүжигчин Зои Кравиц, дуучин Гарри Стайлс нарын сүй тавьсан мэдээлэл албан ёсоор батлагдлаа. Холливудын од бүсгүй Нью-Йорк хотын гудамжаар алхахдаа хэдэн сая ам.доллароор үнэлэгдэх сүйн бөгжөө олны өмнө анх удаа ил гаргажээ.

Тэрээр Нью-Йорк хотоор энгийн хувцаслалттай, чихэвч зүүн алхаж явахад нь папарацциуд дурандаа буулгасан байна. Түүний зүүн гарын ядам хуруунд гялалзах нүсэр очир эрдэнийг алсаас ч анзаарахаар байсан бөгөөд жүжигчин бүсгүй үнэт гоёлоо нуухыг хичээгээгүйг Daily Mail онцолжээ. Шинжээчдийн тооцоолсноор, шар алтан суурьтай уг очир эрдэнэ нь ойролцоогоор 10 карат бөгөөд үнэ нь нэг сая ам.долларт хүрэх магадлалтай аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Гарри Стайлс тун романтик, уламжлалт хэв маягаар гэрлэх санал тавьсан байна. Ямар нэгэн нүсэр үдэшлэг, олон нийтийн анхааралгүйгээр зөвхөн хоёулхнаа байхдаа энэхүү нандин мөчийг өнгөрүүлжээ. Тэдний харилцааг ойр дотныхон нь “камерын өмнө тоглож буй хэрэг биш, чин сэтгэлийн гүнзгий холбоо” хэмээн тодорхойлж байна.

zoe kravitz ring

Энэ нь дуучин залуугийн хувьд амьдралынх нь анхны томоохон алхам болж буй бол Зои Кравиц өмнө нь амьдрал зохиож байсан туршлагатай. Тэрээр Карл Глусмантай гэрлэж байснаас гадна нэрт жүжигчин Ченнинг Татумтай сүй тавьж байсан удаатай билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй