“The Devil Wears Prada 2” кино нээлтийн гурван хоногт 233 сая ам.доллар олжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
The Devil Wears Prada 2

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2026.05.01/ дэлхий даяар нээлтээ хийсэн “The Devil Wears Prada 2” кино бокс оффисын зах зээлд хүчтэй эхлэл үзүүллээ. Тус бүтээл эхний гурван хоногтоо АНУ-ын дотоодын бокс оффисоос 77 сая ам.долларын орлого бүрдүүлсэн байна.

Энэ үзүүлэлтээр “The Devil Wears Prada 2” АНУ-ын дотоодын бокс оффисын энэ жилийн дөрөв дэх хамгийн том нээлт болжээ. Нээлтийн орлогоороо тус кино “The Super Mario Galaxy Movie” (131 сая ам.доллар), “Michael” (97.5 сая ам.доллар), “Project Hail Mary” (80 сая ам.доллар) кинонуудын дараа бичигдсэн байна.

Олон улсын зах зээлээс тус кино 156.6 сая ам.доллар олсон бөгөөд ингэснээр нийт орлого нь 233 сая ам.долларт хүрчээ. “The Devil Wears Prada 2” киног маркетингийн зардлыг тооцолгүйгээр 100 сая ам.доллароор бүтээсэн байна.

Орлогын гол үзүүлэлтүүд:

  1. АНУ-ын дотоодын орлого — 77 сая ам.доллар
  2. Олон улсын орлого — 156.6 сая ам.доллар
  3. Нийт орлого — 233 сая ам.доллар
  4. Бүтээсэн өртөг — 100 сая ам.доллар

2003 онд нээлтээ хийсэн “The Devil Wears Prada” кино нийт 326 сая ам.долларын ашиг олж байв. Харин хоёрдугаар анги нь хэдхэн долоо хоногийн дотор уг орлогыг давах төлөвтэй байна.

Эх сурвалж: Variety

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй