Home Нийгэм Cupchicken Зайсанд шинэ салбараа нээж, хэрэглэгчдэдээ ойртлоо

Cupchicken Зайсанд шинэ салбараа нээж, хэрэглэгчдэдээ ойртлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Cupchicken

Монголд амжилттай үйл ажиллагаа явуулж буй шарсан тахианы франчайз сүлжээ Cupchicken брэнд Зайсанд шинэ салбараа албан ёсоор нээж, тав дахь салбараа хэрэглэгчдийн хүртээл болголоо. Энэхүү шинэ салбар нь хүүхэд, залуус болон гэр бүл, найз нөхөдтэйгөө амттай зоог барьж, тав тухтай уур амьсгалд цагийг өнгөрүүлэхийг хүссэн хэн бүхэнд зориулсан орчин үеийн шийдэлтэй байршил болж байна.

Зайсан салбар нь Богд уулын зүг аялж буй хүмүүсийн заавал дайран өнгөрөх шинэ “амтат зогсоол” болохоор зорьж, орчиндоо зохицсон интерьер, үйлчилгээгээрээ хэрэглэгчдэд илүү ойртож буйг онцолж болно.

Cupchicken нь 2018 оноос хойш Солонгосын уламжлалт шарсан тахиаг Монголын зах зээлд амжилттай нутагшуулж, өөрийн онцлог жор, соус, сэтгэл шингэсэн үйлчилгээ зэргээр үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээж чадсан брэнд юм. Бүтээгдэхүүнийхээ гол орц, соусыг БНСУ-аас импортлон оруулж ирдэг бөгөөд тэдгээрийг лабораторийн баталгаажуулалттайгаар хэрэглэгчдэд хүргэдэг байна.

Шинэ салбарын байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан гудамж, Flora wedding hall-ийн 1 давхарт
Ажлын цаг: Өдөр бүр 10:00–00:00

Түүнчлэн Зайсан салбарын нээлтийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын 11-нийг дуустал Cupchicken-ийн бүх төрлийн бүтээгдэхүүн 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалагдаж байгаа бөгөөд энэ нь шинэ хэрэглэгчдэд амтыг мэдрэх онцгой боломж болж байна.

Cupchicken – Ширхэг бүрийг сэтгэлээсээ

Бусад салбаруудын байршил:
– 13-р хороолол: Замын ард талын автобусны буудлын баруун талд
– Улсын их дэлгүүр: Фонтамын зүүн талд
– Өргөө кино театрын урд: Баянгол их дэлгүүрийн 1-р давхарт
– ХУД, Емартын баруун урд: Акояа молл, 1 давхарт

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.