Home Улстөр Монгол Улс БНХАУ-д нүүрс нийлүүлэх найдвартай түнш болох шинэ боломжийг нээлээ

Монгол Улс БНХАУ-д нүүрс нийлүүлэх найдвартай түнш болох шинэ боломжийг нээлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Л.Оюун-Эрдэнэ

Монгол, Хятадын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж буй Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр үг хэллээ.

Ерөнхий сайд онцлохдоо, “Гашуунсухайт боомтын экспорт, импортын гарцын тоог 22 болгон нэмэгдүүлснээр улсын эдийн засаг, гадаад худалдаанд бодитой дэмжлэг үзүүлнэ. Үүний зэрэгцээ орон нутгийн иргэдийн орлогын эх үүсвэр нэмэгдэж, амьдралын чанар дээшлэх боломжтой болно” хэмээн тэмдэглэлээ.

Түүнчлэн төмөр зам ашиглалтад орсноор Монгол, Хятадын эдийн засгийн харилцаа илүү эрчимжиж, хоёр улсын хамтын ажиллагааны шинэ эрин эхэлж буйг Ерөнхий сайд онцолсон юм. Тэрээр “Нүүрсний экспортын хэмжээ 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум ам.долларын нэмэлт орлого төвлөрүүлэх нөхцөл бүрдэж байна. Үүний үр дүнд нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилт хэрэгжих боломжтой болж, эдийн засгийн өсөлт хурдасна” хэмээн мэдэгдлээ.

Энэ бүтээн байгуулалт нь олон улсын худалдааны зөрчил, геополитикийн эрсдэл нэмэгдэж буй энэ цаг үед Монгол Улсын экспортын тогтвортой байдлыг хангах стратегийн ач холбогдолтой юм. Мөн дэлхийд гангийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг БНХАУ-д нүүрсийг найдвартай, урт хугацаанд нийлүүлэх боломж Монгол Улсад бүрдэж байгааг Ерөнхий сайд онцлон дурдсан юм.

Энэ өдөр Шивээхүрэн–Сэхээ боомтыг төмөр замаар холбох дараагийн хэлэлцээрийг талууд үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.