«Цүнхтэй жагсаал»: Ерөнхий сайдыг огцрохыг шаардан иргэд талбайд гарлаа

2 комментария
Л.Оюун-Эрдэнийг

Өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд буй “Цүнхтэй жагсаал” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан, нийслэл болон орон нутгуудад тайван жагсаал зохион байгуулж байна. Жагсагчдын гол шаардлага нь Ерөнхий сайдын хүү болон түүний найз бүсгүйн тансаг хэрэглээний эх үүсвэрийг ил болгох, Авлигатай тэмцэх газар (АТГ)-ыг албан ёсоор шалгалт хийхийг шаардаж буй явдал юм.

Жагсаалд оролцож буй иргэд амьдралын бодит нөхцөл байдалтайгаа харьцуулан эрх баригчдын тансаг хэрэглээг хүчтэй шүүмжилж байгаа бөгөөд шударга ёс, ил тод байдлыг шаардан дуу хоолойгоо нэгтгэж байна. Тэд Ерөнхий сайдыг албан тушаалаасаа огцорч, нам нь шинэ Засгийн газар байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Иргэдийн байр суурь:

Комедиан Д.Амартүвшин: “Жирийн иргэний бүтэн жилийн орлоготой дүйцэх цүнхийг бэлэг болгон өгнө гэдэг бол ойлгомжгүй зүйл. Бидний ганц шаардлага — орлогоо нотол!”

20 гаруй насны залуу жагсагч: “20 насандаа 20 саяын цүнх бэлэглэнэ гэдэг амьдралын бодит байдлаас тэс хөндлөн. Ард иргэд татвар, хэрэглээний өсөлтөөс болж туйлдаж байхад эрх мэдэлтнүүд тансаглал дунд байна.”

О.Уламсайхан, “Ноорог” компанийн захирал: “Ачаа зөөдөг хүн хүүхдэдээ тэрбумын машин бэлэглэнэ гэдэг үлгэр. Энгийн иргэдийн амьдрал бол үүнтэй огт нийцэхгүй. Тиймээс Ерөнхий сайд энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой.”

Мөн жагсагчид Ерөнхий сайдын хөрөнгө орлогын мэдүүлэг, хүүгийн боловсролын санхүүжилт зэрэгтэй холбоотой мэдээллийг нягтлахыг шаардаж байгаа бөгөөд эдгээрийг харахад ийм тансаг хэрэглээний үндэслэл харагдахгүй байна гэж үзжээ.

Жагсагчдын уриа нь энгийн: “Орлогоо нотол, хариуцлагаа хүлээ, үнэхээр боломжоороо тансаглаж байгаа бол баримтаа ил болгож, иргэдийн эргэлзээг тайл.”

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Эбегай 14 мая, 2025 - 11:22

Хүмүүс гудамжинд гарч байгаа бол улс оронд ноцтой асуудал байна гэсэн үг

Reply
Уренгташ 14 мая, 2025 - 13:00

Засгийн газар ард түмнийхээ шаардлагыг үл тоомсорлож болохгүй, тэдний үгийг сонсох ёстой

Reply

Leave a Comment