Home Улстөр Л.Гантөмөр: “Хүүхдээр улс төр хийхээ боль. Би хариулахгүй”

Л.Гантөмөр: “Хүүхдээр улс төр хийхээ боль. Би хариулахгүй”

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Л.Гантөмөр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүтэй холбоотой тансаг хэрэглээ, амьдралын хэв маягтай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа. Үүний улмаас иргэд төв талбайд цуглан, Ерөнхий сайдаас тайлбар өгөхийг шаардсан жагсаал өрнөж, ёс зүйн хариуцлага хүлээн албан тушаалаасаа огцрохыг ч шаардаж байгаа юм.

Төрийн ордонд болсон өнөөдрийн үйл явдлын үеэр сэтгүүлчид Ерөнхий сайдын ёс зүйн хариуцлагын асуудлаар бусад албан тушаалтнуудаас байр суурийг нь тодруулсан. Тэдний нэг нь Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр байлаа.

Түүнийг энэ асуудлаар ямар байр суурьтай байгааг сэтгүүлч асуухад:

“Хүүхдээр улс төр хийхээ боль. Би хариулахгүй. Хуулийн байгууллагаас асуу”
хэмээн хариулжээ.

Мөн Л.Гантөмөр жагсаалд оролцож буй иргэдийн талаар “Тэд ардаа эзэнтэй л байгаа” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Энэ үеэр Ерөнхий сайдын орлого, өмч хөрөнгө, үр хүүхдийн хэрэглээний талаар олон нийт нээлттэй тайлбар авахыг шаардаж байгаа нь улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн дунд ч хүчтэй сэдэв болон өрнөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.