Home Улстөр Элчин сайдын эхнэрийн үхлийг “золгүй тохиолдол” хэмээн дүгнэжээ — Ар гэрийнхэн нь шалгалт шаардаж байна

Элчин сайдын эхнэрийн үхлийг “золгүй тохиолдол” хэмээн дүгнэжээ — Ар гэрийнхэн нь шалгалт шаардаж байна

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
А.Төмөрийн

Тайландад Монгол Улсаас суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.О өндөрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлэл баталгаажлаа. Тайландын цагдаагийн байгууллагаас энэ хэргийг урьдчилсан байдлаар “золгүй явдал” гэж дүгнэсэн байна.

Харин талийгаачийн эгч Л.Онон цахим өргөдөл гаргаж, уг хэргийг нөхөртэй нь холбон шалгах ёстой гэсэн шаардлагыг дэвшүүлэн олон нийтийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ.

Элчин сайдын гэр бүлд тохиолдсон энэ хүнд нөхцөл байдлын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр сэтгүүлчдэд албан ёсоор тайлбар хийсэн. Тэрээр:

“А.Төмөр Элчин сайдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Гэр бүлд нь золгүй явдал тохиолдсонд харамсаж байна.

А.Төмөр бол сургуулиа төгсөөд манай яаманд ажиллаж эхэлсэн, олон жил мэргэжлээрээ ажилласан олон улсын эрх зүйч мэргэжилтэй хүн. Тэрбээр Элчин сайдын албан тушаалд өөрийн мэдлэг, ур чадвараар хүрсэн.

Тайландын цагдаагийн урьдчилсан дүгнэлт нь золгүй тохиолдол гэсэн бөгөөд үүнийг А.Төмөр надад өөрөө хэлсэн. Түүний сэтгэл зүй маш хүнд байгаа. Гурван хүүхэдтэй, хамгийн бага нь өвчтэй. Эхийгээ алдсан хүүхдүүдийн хувьд энэ явдал туйлын хүнд тусаж байна.

Тэрбээр бараг ярьж чадахгүй байгаа бөгөөд энэ үед олон нийтийн сүлжээгээр хувь хүний асуудлыг дэвэргэн бичиж буй нь зохисгүй.

Хэнд ч тохиолдож болох эмгэнэлт явдал тул ар гэрт нь хүндэтгэлтэй хандаж, золгүй тохиолдол байсныг ойлгоосой гэж хүсэж байна. Тэрээр талийгаачийнхаа 49 хоногийг дуусгасны дараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж хэлсэн.

Хэрэг гарсан үед мэргэжлийн байгууллагууд газар дээр нь очиж, үнэлэлт дүгнэлтээ гаргасан учраас би түүний хэлсэнд итгэж байгаа. Хэвлэл мэдээллээр ямар зорилготой ямар хүмүүс мэдээлэл түгээж байгааг сайн мэдэхгүй.

Сайхан залуухан эмэгтэй гурван хүүхдээ орхиод хорвоог орхино гэдэг үнэхээр хүнд. Ар гэрийнхэнд нь хүндэтгэлтэй хандах нь зүйтэй” гэж мэдэгдлээ.

Мөн Элчин сайдын албан тушаалын хугацаа болон томилолтын талаар дараах нэмэлт мэдээллийг өгсөн юм:

“Олон улсын дипломат жишгээр Элчин сайд дөрвөн жилийн хугацаатай томилогддог. Тухайн үед ажлын шаардлага, өөрийн хүсэлтийн дагуу нэг жилээр сунгасан. Энэ жил хугацаа нь дуусч, эх орондоо ирнэ.

Зарим улс оронд тухайн Элчин сайдын ур чадвар, нэр хүнд, харилцааны үр дүнгээс шалтгаалж 10, бүр 20 жил ч ажиллуулах тохиолдол байдаг. Тиймээс томилолтын хугацааг энэ хэрэгтэй холбох нь үндэслэлгүй” гэв.

Ийнхүү олон нийтийн дунд маргаан дагуулж буй энэ хэрэгт албаныхан “золгүй явдал” гэх дүгнэлт өгөөд байгаа ч, талийгаачийн ар гэр уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь шинэ шалгалт явуулах шаардлагыг нэмэгдүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Тамачи 5 сар 23, 2025 - 12:51 pm

Ямар харамсалтай хэрэг вэ… Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье

Reply
Менгасир 5 сар 23, 2025 - 1:14 pm

Ийм ноцтой асуудлыг үнэн зөвөөр мөрдөн шалгах ёстой гэж бодож байна

Reply

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.