2025 оны долоодугаар сарын 11-нд Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд албан ёсоор нээлтээ хийв.
Энэхүү түүхэн өдрийн нээлтийн арга хэмжээнд 2500 гаруй уран бүтээлч оролцож, монгол түмний үнэт зүйл, ёс заншил, итгэл үнэмшил, бахархлыг илтгэсэн өвөрмөц, утга агуулга бүхий тоглолтыг толилууллаа. Нээлтийн хөтөлбөр нь монгол ухаан, уламжлалт гоо зүйн үнэлэмжийг шингээсэн найруулга, дэглэлттэйгээр бэлтгэгдсэн нь наадамчин олны сэтгэлийг хөдөлгөв.
Энэ жилийн баяр наадмын уран сайхны нээлт, хаалтын тоглолт “Мөнхөд гэрэлтэх Монгол” сэдвийн хүрээнд явагдаж, монгол хүний сэтгэлгээ, түүхэн бахархал, уламжлалыг илэрхийлсэн долоон үндсэн хэсэгтэйгээр бүтээгджээ.
Тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажилласан бөгөөд өнөө орой 21:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтыг дахин үзүүлэх юм.
2 комментария
Тайзан дээрх 2500 уран бүтээлч бол зүгээр л орон зай! Гайхалтай тоо, энэ нь ямар гайхалтай үзүүлбэр болохыг би төсөөлж чадна
Ард түмнийхээ бахархал, ёс заншлыг үзэгдлээс хэрхэн дамжуулж байгааг харахад таатай байна