А.Батцэцэг: Киргизтэй харилцаа шинэ түвшинд хүрлээ!

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
А.Батцэцэг: Киргизтэй харилцаа шинэ түвшинд хүрлээ!

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал амжилттай үргэлжилж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн нь онцгой үйл явдал боллоо.

Өөрөөр хэлбэл, Монгол, Киргизийн уламжлалт ахан дүүсийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн нь томоохон амжилт гэдгийг МУИС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн багш, доктор А.Батцэцэг онцлов.

Эндээс тэрээр:
«Бүгд Найрамдах Киргиз Улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй айлчлал өндөр ач холбогдолтой, өргөн хүрээтэй болж байна.

Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн харилцаа нь:

  • Бүх салбарт урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны эрх зүйн суурийг бий болгоно.
  • Хоёр улсын харилцан итгэлцлийг бэхжүүлж, идэвхтэй хамтын ажиллагааг дэмжинэ.
    Эндээс Монгол Улсын гадаад бодлогын амжилттай хэрэгжилтийг харуулж байна» гэжээ.

Түүнчлэн:
«2023 онд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийсэн.

Энэ айлчлал 2023 оны 7-р сарын 11-нд буюу Монгол Улсын Үндэсний их баяр наадмын үеэр болж, онцгой хүндэтгэлээр өрнөсөн.

Тухайн үед Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров Монгол, Киргизын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх тунхаг бичигт гарын үсэг зурсан.

2023 оноос хойш хоёр улсын харилцаа идэвхтэй өргөжиж, иргэд хоорондын харилцаа, соёлын дипломат харилцаа болон бусад салбарын хамтын ажиллагаа онцгой идэвхтэй хөгжиж байна» гэлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment