Б.Орхонбаяр арслангийн Инстаграм дагагч 400 мянга давжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Орхонбаяр

Үндэсний бөхийн Улсын Арслан Б.Орхонбаяр «Physical: Asia» реалити шоунд оролцсоноос хойш түүний Инстаграм дагагчдын тоо огцом өсөж, 417 мянгад хүрсэн байна. Тэрбээр энэхүү өсөлтийн талаар «Tonight Show» нэвтрүүлэгт оролцох үеэрээ мэдээлжээ.

image 37

Б.Орхонбаяр арслан өөрийн цахим хуудасны дагагчдынхаа талаар тодруулга өгөхдөө:

  • «Дагагчийн тоо 400 мянгад хүрсэн.»
  • 60 хувь нь гадаадын дагагч.
  • 40 хувь нь Монгол дагагч байгаа» гэж хэлжээ.

Тэрбээр тус нэвтрүүлэгт «Physical: Asia» шоуны Австралийн багийн гишүүн Эдди Жо Уилльямстэй хамт оролцсон байна. Реалити шоуны нөлөөгөөр Монгол бөх дэлхийн олон орны үзэгчдийн анхаарлыг татаж, цахим орчинд нэр хүнд нь өссөнийг энэ үзүүлэлт харуулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй