Дизайнер Виктория Бекхэм болон хөлбөмбөгчин Дэвид Бекхэм нар ууган хүү Брүүклинийхээ олон нийтийн өмнө хийсэн мэдэгдэлд “маш их хилэгнэсэн” байна. Брүүклин эцэг эхийгээ өөрийг нь хэт их хянаж, загвар өмсөгч Никола Пельтц-Бекхэмтэй тогтоосон харилцааг нь нураахыг оролдсон хэмээн буруутгажээ.
Medee.news агентлаг The Sun хэвлэлийг иш татан мэдээлснээр, Брүүклинийг тус загвар өмсөгчтэй харилцаатай байх хугацаанд эцэг эх нь түүнд ямар ч анхаарал хандуулахгүй байхаар шийджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Бекхэмынхан Брүүклинтэй эвлэрэхийг оролдсон боловч амжилт олоогүй байна.
“Бүх зүйл ийм дээрээ тулсан ч Дэвид, Виктория нар хүүдээ хайртай хэвээр байгаа. Тэр үргэлж тэдний хүү байх болно, гэрт нь түүнд зориулсан орон зай үргэлж бий. Гэсэн хэдий ч тэд харилцаагаа сайжруулахын тулд чадах бүхнээ хийсэн ч бүтсэнгүй. Одоо Николатай хамт байгаа цагт буцах зам үгүй мэт санагдаж байна” гэж таблоидын эх сурвалж дурджээ.
Мөн Виктория, Дэвид нарын эцэг эхчүүд (өвөө, эмээ нар нь) ач хүүгийнхээ үйлдэлд гүнээ харамсаж байгаа аж.
“Өвөө, эмээ нар нь дахин маш их сэтгэлээр унасан. Тэд өөрсдийгөө хүчин мөхөсдөж буй мэт мэдэрч, юу хийхээ мэдэхгүй байна. Тэд Брүүклинд хайртай ч мэдээж хүүхдүүддээ (Дэвид, Виктория нарт) маш их хайртай бөгөөд тэдний нүүрэн дэх шаналал зовлонг харж байна” гэж инсайдер хуваалцжээ.
1-р сарын 20-нд Брүүклин Бекхэм цуврал Instagram Stories нийтэлж, эцэг эхийгээ хэт их хяналт тавьдаг гэж буруутгасан юм. Тэрээр эцэг эхийгээ “аз жаргалтай гэр бүл”-ийн дүр төрхийг бүрдүүлэхийн тулд сэтгүүлчдэд зориудаар ханддаг байсан, мөн хайртай бүсгүй Никола Пельтцтэй тогтоосон харилцааг нь бүх аргаар сүйтгэхийг оролдсон гэж мэдэгджээ.
Үүний дараа дэлхийн одод Брүүклин Бекхэмийн илчлэлтийн талаарх өөрсдийн байр суурийг Instagram-д хуваалцаж эхэлсэн байна.