А.Адьяасүрэн Азийн наадмын хоёр дахь хүрэл медалиа хүртлээ

0 comments
А.Адьяасүрэн Азийн наадмын хоёр дахь хүрэл медалиа хүртлээ

Монголын жүдоч, ОУХМ А.Адьяасүрэн “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр Азийн наадмаас хоёр дахь удаагаа хүрэл медаль хүртэж, хошой медальтан болов. А.Адьяасүрэн өмнө нь 2022 онд БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн наадмаас мөн хүрэл медаль хүртэж байсан юм.

Хүрэл медалийн төлөө Узбекистаны бөхийг цэвэр ялжээ

Тэрбээр энэ удаагийн тэмцээний “D” хэсгийн эхний тойрогт гоц мөргөж, дараагийн барилдаандаа Казахстаны Aida Toishibeko-г ялснаар хагас шигшээд шалгарсан байна.

Харин финалын эрхийн төлөө БНХАУ-ын NIU Xinran-тай барилдаж ялагдсанаар хүрэл медалийн төлөө хүч үзэх болсон юм. Шийдвэрлэх барилдаанд Узбекистаны Umida Nigmatova-г цэвэр ялж, медалийн тавцанд гарчээ.

Ийнхүү А.Адьяасүрэн “Айчи-Нагоя 2026” наадмаас хүрэл медаль хүртэж, Азийн наадмын медалийн амжилтаа дахин бататгалаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй