“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид С хэсэгт тоглоно

0 comments
"Айчи-Нагояа 2026" Азийн наадамд Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид С хэсэгт тоглоно

Японд зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын эмэгтэйчүүдийн 5х5 сагсан бөмбөгийн тэмцээн ирэх есдүгээр сарын 17-ны өдөр хөшөөгөө нээнэ. Энэ удаагийн наадамд эх орноо төлөөлөн оролцож буй манай эмэгтэй шигшээ баг С хэсэгт хуваарилагдаж, Ази тивийн өрсөлдөгчидтэйгээ хүч үзэхээр боллоо.

C хэсгийн тоглолтын хуваарь ба FIBA чансаа:

  • 9 дүгээр сарын 18 (Улаанбаатарын цагаар 12:00): Хятадын Тайвань (Дэлхийн чансаа: 39) — Эхний тоглолт Айчи олон улсын аренад болно.
  • 9 дүгээр сарын 21: БНСУ (Дэлхийн чансаа: 15) — Хэсгийг чансаагаар тэргүүлж буй хамгийн хүчирхэг багтай тулна.
  • 9 дүгээр сарын 22: Малайз (Дэлхийн чансаа: 80) — Манай багаас (Дэлхийн чансаа: 72) чансаагаар найман байр доогуур бичигддэг өрсөлдөгч.

Сүүлийн жилүүдэд 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр олон улсын дэвжээнд багагүй амжилт үзүүлээд буй Монголын бүсгүйчүүд ийнхүү 5х5 төрөлд чансаа өндөртэй багуудын эсрэг ур чадвараа сорих гэж байна. Хэдийгээр FIBA-ийн чансаагаар БНСУ болон Хятадын Тайванийн шигшээ багууд манайхаас дээгүүр бичигдэж байгаа ч талбай дээрх тэмцэлд эцсийн үр дүн хэрхэн эргэхийг урьдчилан тааварлашгүй юм.

Нийт 11 улсын шигшээ баг өрсөлдөх тус тэмцээнд Монголын баг эхний тоглолтоо амжилттай хийж, хэсгийн сүүлчийн тоглолтод Малайзыг хожсоноор хасагдах шатанд шалгарах бүрэн боломжтой. Тоглолт бүр дараагийн шатанд шалгарах хувь заяаг шийдвэрлэх тул манай тамирчдын хувьд чухал хариуцлагатай тэмцээн болох юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй