Чөлөөт бөх: 2027 оны ДАШТ-ий тов гарлаа; Олимпын эрх Лас-Вегаст шийдэгдэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Чөлөөт бөх

Дэлхийн нэгдсэн бөхийн төрлүүдийн холбоо (UWW)-ноос ирэх оны нас насны ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн (ДАШТ) хугацаа болон зохион байгуулах хотуудыг албан ёсоор зарлалаа. Хамгийн гол тэмцээн болох 2027 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг АНУ-ын Лас-Вегас хот 12 жилийн дараа дахин хүлээн авахаар болов.

Тус тэмцээн 2027 оны есдүгээр сарын 11-нээс 19-ний өдрүүдэд 20 мянган хүний суудалт “Thomas & Mack Center” цогцолборт явагдана. Энэхүү ДАШТ нь ирэх Олимпын наадмын эрх олгох хамгийн чухал тэмцээн гэдгээрээ онцлогтой.

2027 оны ДАШТ-ий онцлох мэдээллүүд:

  • Олимпын эрх: Жин тус бүрт эхний дөрвөн байрт шалгарсан тамирчид Олимпын эрхээ шууд авна.
  • Нийт эрх: Олимпын үндсэн 18 жинд нийт 72 эрх Лас-Вегасын дэвжээнээс тодорно.
  • Зохион байгуулагч: АНУ хамгийн сүүлд 2015 онд Лас-Вегаст ДАШТ-ийг зохион байгуулж байсан бөгөөд ийнхүү 12 жилийн дараа төрөлх хотдоо дахин авчирч байна.

Бусад насны ангиллын ДАШТ-ий хуваарь:

ДБНХ-ноос өсвөр үе, залуучууд болон ахмадын ангиллын тэмцээний товыг дараах байдлаар гаргажээ.

Тэмцээний ангилалХугацааЗохион байгуулах хот, улс
U17 ДАШТ08 сарын 02-08Амман, Йордан
U20 ДАШТ08 сарын 23-29Нови-Сад, Серби
Ахмадын ДАШТ10 сарын 05-10Порец, Хорват
U23 ДАШТ10 сарын 18-24Брашов, Румын

Хэдийгээр ирэх оны хуваарь тодорхой болсон ч энэ жилийн (2026 он) насанд хүрэгчдийн ДАШТ хаана болох нь одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна. Анх Бахрейн улсад зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Ойрх Дорнодын бүс нутгийн тогтворгүй байдлаас шалтгаалан Казахстан улс руу шилжүүлэх тухай асуудал яригдаж байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй