Хүүхэд цэцэрлэгтээ цэнэгтэй гар буу авчирчээ — ЗУРАГ

0 comments
Мичиган

АНУ-ын Мичиган мужид нэгэн хүүхэд цэцэрлэгтээ цэнэгтэй гар буу авчирч, үүргэвчнээсээ гаргажээ. Энэ талаар Associated Press мэдээлэв.

Орон нутгийн цагдаагийн мэдээлснээр, хэрэг мужийн зүүн өмнөд хэсэгт гарсан байна. Хүүхэд цэцэрлэгтээ зэвсэг авчирч, үүргэвчнээсээ гаргаж амжсан бөгөөд багш нь гар бууг анзаарч, хураан авчээ.

Хожим хүүхдийн эцэг эхийн нэгийг саатуулсан байна. Тэрээр хөрш тойргийн цагдаагийн ажилтан байсан ч уг зэвсэг албаны буу биш байжээ.

Цагдаагийнхан хүүхдийн үйлдлээс санаатай хорлох зорилго илрээгүй гэж мэдэгдэв. Мөн уг хэргийн улмаас хэн ч бэртэж гэмтээгүй байна.

Хүүхэд цэцэрлэгтээ цэнэгтэй гар буу авчирчээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй