Иранд хижабгүй бүсгүйчүүдийн бичлэг олон нийтийн маргаан дагуулав

0 comments
Тегеран

Ираны Тегеран хотын гудамжинд залуу бүсгүйчүүд заавал өмсөх ёстой хижаб алчуургүйгээр явж, цагийг хөгжилтэй өнгөрүүлж буй бичлэг Нийгмийн сүлжээнд тархаж, иргэдийн дунд асар том маргаан дагуулаад байна. Энэ талаар Telegram-ын “Чөлөөт Иран” суваг мэдээллээ.

Нийтлэгдсэн бичлэг дээр эмэгтэйчүүд эхлээд хотоор мотоциклоор давхиж, улмаар янз бүрийн ресторан, кафегаар үйлчлүүлж байгаа нь дүрслэгджээ.

Эдгээр дүрс бичлэг сүлжээнд тархсаны дараа хэрэглэгчид идэвхтэй маргалдаж эхэлсэн байна. Зарим хэрэглэгчид бүсгүйчүүдийг эрс шүүмжилж, тэднийг чинээлэг айлын эрх танхи охид учраас л хууль дүрмийг зөрчин, хижабгүй явж дураараа аашилж чадаж байна хэмээн буруутгажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй