Монгол Улсын иргэн Швейцарт гарсан галын үеэр хоёр хүний амийг аварчээ

0 comments
Монгол Улсын иргэн Швейцарт гарсан галын үеэр хоёр хүний амийг аварчээ

Швейцарын Лозанн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Содномжамцын Бодьгэрэл аравдугаар сарын 2-нд 13 давхар орон сууцанд гарсан галын үеэр 12 настай охин болон 85 настай өндөр настныг аварчээ.

Тэрбээр мэргэжлийн гал сөнөөгчид ирэхээс өмнө галын голомтод орж, гал унтраагуур ашиглан түймрийг тархахаас сэргийлсэн байна. Ингэснээр орон сууцны бусад оршин суугчид болзошгүй аюулд өртөх эрсдэлийг бууруулжээ.

Швейцарын мэргэжлийн байгууллага талархал илэрхийлжээ

С.Бодьгэрэл галын нөхцөл байдлыг үнэлж, гал унтраах хэрэгслийг ашиглан шуурхай арга хэмжээ авсныг Швейцарын холбогдох мэргэжлийн байгууллага өндрөөр үнэлж, талархал илэрхийлсэн байна.

Түүний үйлдлийн үр дүнд гал сөнөөгчид ирэхээс өмнө хоёр хүнийг аюултай бүсээс гаргаж, түймрийн тархалтыг хязгаарлаж чаджээ.

Швейцар Улсын иргэн Оноре Антуан Беккер Монгол Улсаас Швейцар Улсад суугаа Элчин сайдын яаманд талархлын захидал илгээж, С.Бодьгэрэлийн галын үеэр үзүүлсэн тусламжид талархал илэрхийлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй