ОХУ-ын дайныг эсэргүүцэгч цорын ганц нам “Яблоко”-г парламентын сонгуульд оролцохыг хориглолоо

0 comments
Яблоко

Оросын Дээд шүүх ирэх сард болох парламентын сонгуулийн өрсөлдөөнөөс либерал чиглэлийн “Яблоко” намыг хасах шийдвэрийг өчигдөр (2026.08.10) гаргалаа. “Яблоко” нь ОХУ-ын албан ёсны бүртгэлтэй улс төрийн хүчнүүдээс Кремлийн Украин дахь цэргийн ажиллагааг ил тод эсэргүүцдэг цорын ганц нам юм.

Тус намыг сонгуульд оролцуулахгүй байх гомдлыг Кремлийн бодлогыг дэмжигч, үндсэрхэг үзэлтэй “Родина” нам шүүхэд гаргасныг Дээд шүүх ийнхүү дэмжжээ. “Родина” намын зүгээс “Яблоко”-г Өрнөдийн эх үүсвэрүүдээс нууцаар дэмжлэг, санхүүжилт авсан хэмээн буруутгасан байна.

Шүүхийн сонсголын үеэр “Яблоко” намын дарга Николай Рыбаков дээрх буруутгалуудыг батлах ямар ч баримт нотолгоо байхгүйг мэдэгдээд, уг шийдвэрийг эрс шүүмжиллээ.

“Родина намын нэхэмжлэл нь улс төрийн өрсөлдөгчөө замаасаа зайлуулах зорилготой, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм.”

“Яблоко” намын дарга Николай Рыбаков

(Эх сурвалж: Reuters)

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй