“Гарри Поттер”-ын од OnlyFans-аас жүжигчний карьераас нь илүү орлого олжээ

0 comments
Джесси Кейв

“Гарри Поттер” цуврал киноны Лаванда Брауны дүрээр олон танигдсан Их Британийн жүжигчин Жэсси Кейв OnlyFans платформоос олсон орлого нь түүний жүжигчний замналын нийт цалингаас давсан талаар ярьжээ. Энэ тухайгаа тэрээр The Times сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Өдгөө 39 настай жүжигчин бүсгүй 2025 онд тус платформд нэгджээ. Харин тэрээр насанд хүрэгчдийн агуулга биш, зөвхөн үс засалт болон үс арчилгаатай холбоотой контент оруулдаг байна. “Би ердөө нэг жилийн дотор жүжигчний карьерынхаа туршид олсноос ч илүү их орлого олсон” хэмээн тэрээр онцолжээ.

Түүнчлэн Жэсси OnlyFans-д бүртгүүлэх болсон шалтгаанаа тайлбарласан юм. Дөрвөн хүүхдийн ээж тэрээр кино шалгаруулалтад тэнцээгүй ээлжит бүтэлгүйтлийн дараа санхүүгийн хүнд цохилтод орсон байна.

“Мэргэжлээ өөрчилье гэсэн ч дээд боловсрол эзэмших мөнгө байгаагүй. Сэтгэл зүйн гүн хямралд орж, жүжигчний замнал минь нэгэнт дууссан тул бууж өгөхөд хүрсэн. Бидэнд огт мөнгө байгаагүй бөгөөд арга мухардсан хүнд үе байсан юм”Жэсси Кейв

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй