Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ойн түймрийг бүрэн унтраав

0 comments
Ойн түймэр

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд энэ оны дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ой, хээрийн түймрийг тавдугаар сарын 2-ны өглөөний 06:35 цагт бүрэн унтраасан талаар холбогдох албаныхан мэдээллээ.

Хиймэл дагуулаар авсан зурган хэмжилтийн урьдчилсан дүнгээр түймэр нийт 11,894 га талбайг хамарчээ. Гал хил залгаа Хушаат сумын нутаг дэвсгэрт ч хүрч, хоёр гэр, гурван өвөлжөө болон нэг ковш шатсан байна.

Түймрийн унтраах ажиллагаанд дараах байгууллагууд оролцсон:

  • Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)
  • Үндэсний аврах бригад
  • Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)
  • Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар
  • Зүүнбүрэн, Хушаат сумын мэргэжлийн анги
  • Орон нутгийн иргэд

Нийт 374 хүн, 58 техник хэрэгсэлтэйгээр гал түймрийн эсрэг үүрэг гүйцэтгэсэн юм.

Түймрийн хохирлын үнэлгээг нарийвчлан тогтоох ажиллагаа үргэлжилж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment