Түүхэнд анх удаа эмэгчин ирвэс өөрийн биш зулзагуудыг өсгөхөөр авчээ

0 comments
Leo

Приморьед Алс Дорнодын эмэгчин ирвэс өөрийн биш зулзагуудыг өсгөхөөр авсан тохиолдол анх удаа бүртгэгджээ. Энэ талаар “Барс нутгийн газар” үндэсний паркийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Эрдэмтдийн мэдээлснээр, хоёр зулзагыг эхлээд тэдний төрсөн эх болох Leo 158F дугаартай эмэгчин ирвэстэй хамт Орост ажиглажээ. Дараа нь тэднийг Хятадын нутагт харсан байна.

Зулзагуудыг өөр эмэгчин дагуулж явжээ

Хэсэг хугацааны дараа махчин амьтдыг дахин Приморьед илрүүлэхэд энэ удаа зулзагуудын хажууд төрсөн эх нь бус, Leo 195F дугаартай, Толстушка (Танхил охин) хочтой өөр эмэгчин ирвэс явж байжээ.

“Алс Дорнодын ирвэсийн дэд зүйлийг судалсан түүхэнд анх удаа эмэгчин ирвэс өөрийн үр төл биш хоёр зулзагыг асарч буйг дүрс бичлэгт буулгаж чадлаа. Зулзагуудын төрсөн эх үр төлөө өөр том муурын асрамжид бүрэн үлдээсэн тул энэ тохиолдол дэлхийн шинжлэх ухаанд онцгой юм” гэж “Барс нутгийн газар”-д онцолжээ.

Биологийн эх нь зулзагуудтайгаа холбоо барихгүй байна

Удалгүй үрчилж авсан эхийг зулзагуудтай нь хамт Хятадын нутагт дахин камерын бичлэгт буулгасан байна. Харин зулзагуудын биологийн эх Орос болон Хятадын нутагт үргэлжлэн үзэгдэж байгаа ч үр төлтэйгөө харьцахгүй байгаа аж.

Leo 195F

Энэхүү тохиолдол нь дэлхийд нэн ховордсон Алс Дорнодын ирвэсийн зан авир, нийгмийн харилцааг судлахад онцгой ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй