MMA тулаанч живж байсан хүүхдүүдийн амийг авраад өөрөө амиа алджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Медет Жээналиев

Холимог тулааны (MMA) тамирчин Медет Жээналиев Киргиз улсад живж байсан хоёр хүүхдийг аврах явцдаа алтан амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Хэрэг явдал Иссык-Куль нуурын хойд эрэгт болжээ. Хүчтэй салхи, давалгааны улмаас сургуулийн насны хоёр охин эргээс холдон живж эхэлсэн байна. Тусламж хэрэгтэй болсон охидыг аврахаар гурван эрэгтэй ус руу орсон бөгөөд тэдний нэг нь холимог тулааны мэргэжлийн тамирчин Жээналиев байв.

Охидыг уснаас гаргаж аварч чадсан ч Медет өөрөө эргэж гарч ирж чадалгүй усанд живжээ.

Түүний цогцсыг аврагчид олсон байна. Өнөөдөр Медет Жээналиевын цогцсыг Нарын хотод хүргэсэн бөгөөд тэнд түүнийг сүүлчийн замд нь үдэх ёслол болох юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй