40 настай Кейли Куоко хоёр дахь охиноо төрүүлж, өвөрмөц нэрийг нь зарлав

0 comments
Кейли Куоко

The Big Bang Theory цувралын од, Америкийн жүжигчин Кейли Куоко хоёр дахь удаагаа ээж болжээ. Жүжигчин болон түүний сүйт залуу, жүжигчин Том Пелфи нар баярт мэдээгээ Instagram-аар хуваалцсан байна. Хосын хоёр дахь охин мэндэлжээ.

40 настай Кейли Куоко 10-р сарын 12-нд амаржсан ч эмнэлгээс гарахынхаа өмнөхөн энэ тухай олон нийтэд анх удаа мэдээлсэн байна. Мөн хос охиндоо Филомена Кармин Бобби хэмээх өвөрмөц нэр өгснөө зарлажээ.

“Энэ мэдрэмжийг дахин үгээр илэрхийлэх арга алга. Ямар их аз завшаан бэ! Өсөлт, уналтаар дүүрэн энэ галзуу, галзуу замнал биднийг бяцхан Филод минь хүргэсэнд үнэхээр их талархаж байна. Манай гэр бүл одоо албан ёсоор бүрэн боллоо” гэж Кейли Куоко бичжээ.

Кейли Куоко хоёр дахь охиноо төрүүлж, нэрийг нь зарлав

Жүжигчин нярай охиноо ч олон нийтээс нуусангүй. Тэрээр төрөх эмнэлэгт авхуулсан анхны зургуудыг нийтэлсэн бөгөөд Филоменагийн царайг бүрэн харж болохоор байв.

Зураг авах үеэр Куокогийн хажууд сүйт залуу Том Пелфи байсан бөгөөд түүнийг дэмжиж байжээ.

Кейли Куоко, Том Пелфи нар 2022 оноос үерхэж эхэлсэн бөгөөд 2024 оны 8-р сард сүй тавьсан байна. Филомена нь тэдний хоёр дахь охин юм. Хосын ууган охин Матильда 2023 оны 3-р сард төржээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй