Т.Намнанбаяр маргааш Бразилын Луанн Сардиньятай тулалдана

0 comments
Т.Намнанбаяр

Холимог тулааны “JCK MMA” холбооны “JCK KINGS 017” эвент 2026 оны аравдугаар сарын 17-нд болно. Тус тэмцээнд Монгол Улсын хоёр тулаанч эх орноо төлөөлөн октагонд гарах юм. Т.Намнанбаяр Бразилын Луанн Сардиньятай тулалдах бол Б.Эрмүүн БНХАУ-ын Йерданна Айхенгнуэртай хүч үзнэ.

Албан ёсны “Face Off” өнөөдөр болно

Тулаанчдын албан ёсны “Face Off” арга хэмжээ өнөөдөр 16:00 цагаас эхлэхээр товложээ. Монголын хоёр тулаанчийн хувьд энэ нь “JCK MMA” холбооны ээлжит томоохон сорилт болж байна.

Т.Намнанбаяр энэ оны гуравдугаар сард БНХАУ-ын “JCK MMA” холбоонд амжилттай тулалдаж, ялалт байгуулснаар 1 сая юанийн шагнал хүртэж байсан юм. Тэрбээр энэ удаа Бразилын Луанн Сардиньятай тулалдахаар бэлтгэлээ хангажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй