“Best of Overture” концертыг удирдаач Б.Анар удирдана

0 comments
удирдаач Б.Анар

Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн симфони оркестр “Best of Overture” концертоо аравдугаар сарын 24-нд үзэгчдэд хүргэнэ.

Тус тоглолтыг удирдаач Б.Анар удирдах бөгөөд дэлхийн сонгодог болон кино хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн удиртгалын хөтөлбөр толилуулах юм.

Хөтөлбөрт сонгодог бүтээлүүд багтжээ

Концертын үеэр дараах бүтээлүүдийг эгшиглүүлэхээр төлөвлөсөн байна.

  • А.Бородин — “Игорь ван” дуурийн удиртгал
  • Л.В.Бетховен — “Леонора” удиртгал №3, До мажор, Op.72
  • Р.Вагнер — “Риенци” дуурийн удиртгал
  • П.И.Чайковский — “Ромео ба Жульетта” уран сэтгэмжит удиртгал
  • Ж.Уильямс — “Ертөнцийн адал явдал” киноны удиртгал хөгжим

Ийнхүү “Best of Overture” тоглолтоор дуурь, симфони болон кино хөгжмийн нэртэй удиртгалуудыг нэг тайзнаа толилуулах гэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй