Дуучин Н.Ундралын бие даасан анхны тоглолтын тасалбар бүрэн борлогдож дуусжээ

0 comments
Дуучин Н.Ундралын

Дуучин Н.Ундралын бие даасан анхны тоглолт болох “Сайхан ч юм даа” уран бүтээлийн үдшийн тасалбар товлосон өдрөөсөө өмнө бүрэн борлогдож дууссан байна. Уг тоглолт энэ сарын 17-ны бямба гарагийн 19:00 цагт “АСА арена”-д үзэгчдийн хүртээл болохоор товлогдоод байгаа юм.

Цахим хуудсаараа дамжуулан үзэгчдэдээ талархал илэрхийлэв

Уран бүтээлч өчигдөр буюу аравдугаар сарын 14-ний өдөр өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан тоглолтын тасалбар дууссан тухай мэдээлсэн байна.

Тэрбээр “Тасалбар маань дуусжээ. Намайг сонгон, цаг заваа зарцуулан, тоглолтын тасалбараа худалдаж авсан та нартаа баярлалаа. Аравдугаар сарын 17-нд “АСА цирк”-т уулзацгаая” хэмээн шүтэн бишрэгчид, үзэгч олондоо хандан талархлын үгээ хуваалцжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй