Дэлхийн хамгийн “задгай” орнуудын чансааг танилцууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дэлхийн хамгийн задгай орнуудын чансааг танилцууллаа

Дэлхийн улс орнуудын бэлгийн харилцааны чөлөөт байдлын чансаа нийтлэгдлээ. Жагсаалтын эхний гурван байрт Австрали, Бразил болон Грек улсууд орсон байна.

Medee.news агентлагийн мэдээлснээр, энэхүү мэдээллийг World Population Review төслийн тоо баримтад үндэслэн гаргажээ. Тус чансааг гаргахдаа “Олон улсын бэлгийн харилцааны чөлөөт байдлын индекс” (International Index of Sexual Promiscuity) хэмээх үзүүлэлтийг ашигласан байна.

Судалгааны үндсэн зургаан үзүүлэлт:

  • Бэлгийн хамтрагчдын дундаж тоо
  • Анхны бэлгийн харилцаанд орсон нас
  • Биеэ үнэлэлт хууль ёсны эсэх
  • Гэрлэлтийн өмнөх бэлгийн харилцаанд хандах нийгмийн хандлага
  • Бэлгийн замын халдварт өвчний тархалт

Нийт 45 орныг хамруулсан тус шинжилгээгээр Австрали улс хамгийн “задгай” орноор тодорчээ. Тус улсын иргэдийн бэлгийн хамтрагчдын дундаж тоо 13.3 байгаа бол анхны бэлгийн харилцаанд орсон дундаж нас нь 17.9 байна. Хоёрдугаар байрт дунджаар 9 хамтрагчтай гэсэн үзүүлэлтээр Бразил улс, гуравдугаар байрт 10.6 хамтрагчтай гэсэн үзүүлэлтээр Грек улс тус тус бичигджээ.

Бэлгийн харилцааны чөлөөт байдал хамгийн өндөр 10 орны тоонд мөн Чили, Шинэ Зеланд, Герман, Итали, Швейцар, Тайланд болон Өмнөд Африк улсууд багтсан байна. Харин Орос улс чансааны 32-р байрт оржээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй