АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 1-р сарын 28-ны өдөр реппер Ники Минажтай уулзсаныхаа дараа түүний хэв маягаас сэдэвлэн маникюраа өөрчлөх хүсэлтэй байгаагаа хошигнон илэрхийлжээ. Вашингтон хотноо Сангийн яаманд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Трамп Ники Минажтай гар барьсныхаа дараа “Би хумсаа ургуулах бодолтой байна” хэмээн хэлснийг “New York Post” сонин уламжилсан байна.
Реппер бүсгүй хариуд нь өөрийгөө Ерөнхийлөгчийн хамгийн том шүтэн бишрэгч хэмээн нэрлэжээ. Үүнээс гадна, олон удаагийн гар барилтаас үүссэн хөхрөлтийг дарах зорилгоор Трампын гар дээр зузаан түрхсэн крем олны анхаарлыг татсан байна.