Билл Гейтс Орос эмэгтэйчүүдтэй нууц амрагийн холбоотой байснаа хүлээн зөвшөөрөв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Билл Гейтс

Microsoft-ийг үндэслэгч Билл Гейтс бэлгийн хүчирхийллийн хэргээр ял шийтгүүлж байсан санхүүч Жеффри Эпштейнтэй холбоотой байсандаа буяны сангийнхаа ажилтнуудаас албан ёсоор уучлалт гуйлаа. Тэрээр нийт ажилтнуудынхаа хурал дээр эхнэрээ араар нь тавьж, Орос бүсгүйчүүдтэй нууц амрагийн харилцаатай байснаа мөн илчилсэн байна.

Энэ талаар The Wall Street Journal хэвлэлийн мэдээллээс эш татан Medee.news сайт уламжлав.

Гейтс хэлэхдээ “Би ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй… Гэхдээ Эпштейнтэй цагийг өнгөрөөж байсан маань миний амьдралын маш том алдаа байлаа. Би хажуугаар нь Оросын хөзрийн бридж тоглоомын тоглогч болон ажлын шугамаар танилцсан Оросын цөмийн физикч эмэгтэйтэй нууц амрагийн холбоотой байсан” хэмээн өгүүлжээ.

Тэрээр эдгээр эмэгтэйчүүдийг Эпштейний хэргийн хохирогчидтой ямар ч холбоогүй болохыг онцолсон байна. Мөн өөрийгөө Эпштейний үйлдсэн гэмт хэргүүдэд огт хамааралгүй бөгөөд түүний хүрээллийн эмэгтэйчүүдтэй хэзээ ч цагийг өнгөрөөж байгаагүй гэдгээ мэдэгдэв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй