Чак Норрис 86 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна: Тулаант киноны домог гадаа бэлтгэл хийж буйгаа харууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Чак Норрис

Америкийн алдарт жүжигчин, тулааны урлагийн мастер Чак Норрис 86 нас зооглож байгаа ч эрч хүчтэй, идэвхтэй амьдралын хэв маягаараа шүтэн бишрэгчдээ гайхшруулсаар байна. Культ болсон тулаант киноны од тэрээр тэтгэвэрт гарсан ч эрчээ сааруулах бодолгүй байгаагаа ийнхүү баталлаа.

Тэрээр төрсөн өдрийнхөө баярт зориулж Инстаграм хуудсандаа гадаа бэлтгэл хийж буй бичлэгээ нийтэлжээ. Уг бичлэгт тэрээр цохилтын техникээ давтаж, бие бялдрын өндөр бэлтгэлтэй байгаагаа харуулсан юм. Жүжигчин бичлэгийнхээ тайлбарт “би хөгширч байгаа биш, харин дараагийн түвшинд (next level) шилжиж байна” хэмээн хошигноод, олон жилийн турш дэмжиж ирсэн хөгжөөн дэмжигчиддээ талархал илэрхийлэв.

Одоогийн байдлаар Чак Норрис Техас муж дахь өөрийн ранчодоо эхнэр, загвар өмсөгч асан Жина О’Келлигийн хамт амьдарч байна. Тэд Хьюстон хотын ойролцоох Навасота хотын орчимд нутагладаг аж. Тэнд жүжигчний үүсгэн байгуулсан “Kickstart Kids” хэмээх сайн дурын байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд сургуулийн сурагчдад каратэ зааж, сахилга батыг хэвшүүлдэг байна.

Чак Норрис 86 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна: Тулаант киноны домог гадаа бэлтгэл хийж буйгаа харууллаа
instagram.com/p/DVtiSHbETbX/

Чак Норрис кино урлагийн гараагаа 1960-аад оны сүүлээр эхлүүлж, тулаант киноны төрөлд жинхэнэ утгаараа од болон гялалзсан юм. Тэрээр 2000-аад оноос хойш кинонд тогтмол тоглохоо больсон ч хааяа нэг дэлгэцнээ эргэн ирдэг. Тухайлбал, 2012 онд “Дийлдэшгүй хүмүүс 2” (The Expendables 2) кинонд дүр бүтээсэн бол 2024 онд “Тагнуулын агент” (Agent Recon) хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд тоглосон билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй