“Техасын рейжер” (Walker, Texas Ranger) цувралын гол дүрээрээ дэлхий дахинд алдаршсан Америкийн нэрт жүжигчин Чак Норрис Хавайн Кауаи арал дээр эмнэлэгт хүргэгдсэн байна.
TMZ портал болон Medee.news агентлагийн мэдээлснээр, тулааны урлагийн нэрт мастер маань өчигдөр бэлтгэл сургуулилтаа хийж байхдаа гэнэт бие нь тавгүйрхжээ. Тэрээр саяхан буюу энэ сарын 10-нд 86 насныхаа ойг тэмдэглэсэн юм.
Одоогоор түүнийг ямар шалтгаанаар эмнэлэгт хэвтүүлсэн талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа ч жүжигчний сэтгэл санаа өөдрөг, биеийн байдал нь тогтвортой байгааг эх сурвалжууд онцолж байна.
Чак Норрис нь кино болон телевизийн салбарын нэр хүндтэй олон шагнал хүртсэнээс гадна 1989 онд Холливудын “Алдартны гудамж”-нд өөрийн гэсэн одтой болсон билээ. Мөн 1999 онд тэрээр Калифорни мужийн Бербанк дахь Тулааны урлагийн түүхийн музейн “Алдартны танхим”-д багтсан юм.