Сандра Буллок хайртай хүнээ алдсаны дараах амьдралынхаа тухай хуваалцлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Сандра Буллок

Холливудын алдарт жүжигчин Сандра Буллок хайртай хүнээ алдсан хүнд гарзын дараах гурван жилийг сэтгэлийн шархаа анагаах болон амьдралаа хэвийн голдиролд оруулахад зориулсан тухай “People” сэтгүүл мэдээллээ.

Жүжигчинд ойр эх сурвалжийн мэдээлснээр, энэ хугацаанд түүний гол зорилго нь өөртөө болон хүүхдүүддээ анхаарал халамж тавих байжээ. “Тэрээр сэтгэл зүйн хувьд эдгэрэх, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх болон гэртээ байхад ихээхэн цаг зарцуулсан. Ажилдаа эргэн орохоосоо өмнө өөрөө болон хүүхдүүд нь сэтгэл зүйн хувьд бүрэн тогтвортой, тав тухтай байгаа эсэхийг нягтлах нь түүнд маш чухал байсан” гэж тус эх сурвалж дурдсан байна.

Сандра Буллок хайртай хүнээ алдсаны дараах амьдралынхаа тухай хуваалцлаа

Сандра Буллок өргөж авсан хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр 2010 онд одоо 16 настай Луи хүүгээ, 2015 онд Луизиана мужаас одоо 14 настай Лайла охиноо тус тус өргөж авчээ. Харин түүний хамтран амьдрагч Брайан Рэндалл өмнөх харилцаанаасаа Скайлар хэмээх насанд хүрсэн охинтой байсан юм.

Брайан Рэндалл булчин сулрах эмгэг буюу ALS өвчинтэй гурван жил тэмцсэний эцэст 2023 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 57 насандаа таалал төгсжээ.

Хосууд 2015 оны 1 дүгээр сард Луи хүүгийн төрсөн өдрөөр танилцаж, удалгүй болзож эхэлсэн байдаг. Тэд анх 2015 оны 10 дугаар сард Буллокийн тоглосон “Our Brand Is Crisis” киноны нээлтийн үеэр улаан хивсний ёслолд хамтдаа оролцсон юм. Холливудын од гэсэн статустай ч жүжигчин бүсгүй болон түүний хамтрагч хувийн амьдралаа хэвлэл мэдээллийнхнээс хол байлгахыг илүүд үздэг байв.

Сандра Буллок хайртай хүнээ алдсаны дараах амьдралынхаа тухай хуваалцлаа

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй