Виктор Вембаньяма НБА-ийн плей-оффын үеэр тархиндаа хүнд доргилт авлаа — ВИДЕО

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Вембаньяма

“Сан-Антонио Спөрс” багийн гол од Виктор Вембаньяма НБА-ийн плей-оффын нэгдүгээр шатны “Портленд”-тэй хийсэн хоёр дахь тоглолтын үеэр талбай дээр хүчтэй унаж, гэмтэл авлаа.

Уг тоглолтод “Спөрс” 103:106-ийн харьцаатай ялагдал хүлээснээр цувралын харьцаа 1-1 болж тэнцсэн юм. Тоглолтын хоёрдугаар үед “Вемба” өөрийн уламжлалт хэв маягаар цагираг руу довтлох гэж байхдаа тэнцвэр алдаж унан, толгойгоороо шал хүчтэй мөргөжээ. Үүний дараа нэр хүндтэй инсайдер Шамс Чарания Франц тоглогчийг тархиндаа доргилт авсан гэж оношлогдсон талаар мэдээлсэн байна.

НБА-ийн аюулгүй байдлын дүрмийн дагуу Вембаньяма ирэх 48 цагийн турш тоглолтод оролцох боломжгүй. Хэрэв биеийн байдал нь муудахгүй бол 24 цагийн дараа хөнгөн бэлтгэлдээ эргэн орж болох юм. Тэрээр талбайд гарахаасаа өмнө биеийн байдал нь бүрэн тогтворжсон гэдгийг эмнэлгийн хэд хэдэн шалгуураар батлах ёстой бөгөөд эцэст нь багийн эмч албан ёсны зөвшөөрөл өгснөөр тоглох эрх нь нээгдэх ажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй