Home Улстөр Мод тарих нэрийн дор газрын далд наймаа илэрч эхэллээ

Мод тарих нэрийн дор газрын далд наймаа илэрч эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
далд газрын наймаа

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах Суварга хайрхны урд хэсэгт хууль бус газар олголттой холбоотой асуудлаар нутгийн иргэд өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

Иргэдийн төлөөлөл мэдэгдэхдээ:
“Зайран Э гэх хүн манай суманд 100,000 мод тарина хэмээн ямар ч албан ёсны зөвшөөрөлгүйгээр 20-30 га талбайг дур мэдэн хагалж эхэлсэн. Газар дээр очиж учрыг лавлахад ямар ч тайлбар өгөлгүй, Газрын тухай хуулийг илт зөрчсөн үйлдэл хийсэн” гэв.

Газрын тухай хуулийн дагуу газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг зөвхөн хуульд заасан журмаар, тухайн жилийн сумын хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн олгодог. Гэвч сумын Засаг дарга иргэдтэй санал солилцох, Захиргааны ерөнхий хуулиар заасан олон нийтийн сонсгол явуулаагүй болохыг иргэд шүүмжилжээ.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг далимдуулан хууль бус газрын наймаа гаарч эхэллээ. Манай суманд энэ төрлийн анхны тохиолдол илэрч байна. Бусад аймаг, сумдад ч ийм эрсдэл нүүрлэх аюултай боллоо. Үнэхээр мод тарих гэж байгаа бол хуулийн дагуу зөвшөөрөл авч, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах ёстой” хэмээн иргэд мэдэгдлээ.

ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагвасүрэн мөн хэлэхдээ:
“Суварга хайрхны урд талд ямар ч зөвшөөрөлгүйгээр 20 га орчим талбайд хашаа татаж, газар хагалж эхэлсэн нь Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн орон нутгийн иргэдийн мэдэх эрхийг ноцтой зөрчиж байна. Ямар нэгэн үйл ажиллагаа эхлэхэд заавал зөвшөөрөл, гэрээ, холбогдох бичиг баримт шаардлагатай байдаг. Гэтэл эдгээр хүмүүс дур мэдэн хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв хууль ёсны зөвшөөрөлтэй бол үүнийгээ иргэдэд ил тод тайлагнах ёстой. Харин зөвшөөрөлгүй бол үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох хэрэгтэй” хэмээв.

Иргэд энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоохыг шаардаж, холбогдох албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шалгуулахаар болсноо мэдэгдлээ.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.