Home Улстөр Истанбул дахь чухал уулзалтад Путин оролцохгүй

Истанбул дахь чухал уулзалтад Путин оролцохгүй

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Путин

Өчигдөр буюу Лхагва гарагт Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр Украин, Оросын засгийн газрын төлөөлөгчдийн өнөөдөр Истанбул хотноо эхлэх уулзалтад оролцох орос албан тушаалтнуудын нэрсийг олон нийтэд зарлалаа.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг биечлэн оролцохыг уриалсан ч түүний нэр оролцогчдын жагсаалтад багтаагүй байна. Уулзалтад оросын төлөөлөгчдийг ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахлан оролцохоор болжээ.

Зеленский өнөөдөр Туркийн нийслэл Анкарад айлчилж, тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай уулзахаар төлөвлөж байна. Харин Путин, Зеленский нар хамгийн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сард биечлэн уулзаж байсан юм.

Украин, Оросын засгийн газрын төлөөлөгчид 2022 оны гуравдугаар сард, хоёр улсын дайн эхэлсний дараахан мөн Истанбулд уулзаж байсан бөгөөд энэ удаагийн уулзалт нь дайны асуудлаарх цаашдын хэлэлцээрийн чухал үе шат болж магадгүй гэж ажиглагчид харж байна.

Хэдхэн хоногийн өмнө Европын хэд хэдэн орны удирдагчид Киевт зочлон, ОХУ-ыг урьдчилсан нөхцөлгүйгээр 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг уриалсан. Тэд энэ саналыг хүлээж авахгүй бол эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ анхааруулсан юм.

Энэхүү уриалгын хариуд оройн үеэр Путин дайтаж буй талуудын хооронд шууд уулзалт зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Маргааш нь Зеленский түүний энэхүү саналыг хүлээн зөвшөөрч, уулзалтад өөрийн биеэр ирэхийг дахин уриалсан юм.

Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ хоёр улсын удирдагч Истанбулд нүүр тулан уулзвал Ойрх Дорнодын айлчлалынхаа дундуур тэдэнтэй нэгдэх боломжтой гэж мэдэгдсэн. Тэрбээр Саудын Арабаас эхлүүлсэн гадаад айлчлалынхаа хүрээнд одоогоор Катарт айлчилж байна.

Истанбулд болох уулзалтад АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид оролцох магадлалтай. Тухайлбал төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өчигдөр Турк улсад ирж, НАТО-гийн гадаад хэргийн сайд нартай уулзахаар хүрэлцэн очсон байна. Мөн тэрбээр Украины гадаад хэргийн сайд Андрей Сибигатай уулзсан тухай мэдээлэгдэв.

Рубио маргааш буюу Баасан гарагт Анталя хотоос Истанбул руу очиж, Украины дайны асуудлаар Европын орнуудын гадаад хэргийн сайд нартай дахин уулзалт хийхээр төлөвлөжээ.

Тиймээс ирэх өдрүүдэд Турк улсад Украины дайнтай холбоотой олон улсын анхаарал татсан, шийдвэрлэх уулзалтууд болох хүлээлттэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.