Home Улстөр Т.Доржханд: Ерөнхий сайдыг худал хэлдэг, хулгай хийдэг гэж бодохгүй байна

Т.Доржханд: Ерөнхий сайдыг худал хэлдэг, хулгай хийдэг гэж бодохгүй байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Т.Доржханд

Шадар сайд Т.Доржхандаас сэтгүүлчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлохыг шаардсан иргэдийн эсэргүүцлийн талаар байр суурийг нь тодруулахад, тэрбээр тодорхой хариулт өглөө.

Тэр хэлэхдээ:
“Монгол Улсын эрх ашиг хаана байна, тэнд ХҮН нам байна. Эдийн засгийн том бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг нөхөдтэй бид хүчтэй үзэлцэнэ. Засагт орчихоороо хулгайч болчихдог зүйл байхгүй.

Би Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг худал хэлж, хулгай хийдэг гэж бодохгүй байна. Т.Доржханд, Л.Гантөмөр ч адилхан. Бидэнд ашиг сонирхлоор нэгдсэн зүйл байхгүй. Тэр хүн өөрөө тайлбараа хийх байх. Орлогоо нотолдог жишиг олон улсад байдаг. Үүнийг шаардах нь зөв. Би үүнийг буруу гээгүй. Гэвч цаана нь улс орны эрх ашгийг хангасан чухал үйл явдал болгонтой давхцаад процесс болж байна” хэмээн мэдэгдэв.

Түүний хэлснээс харахад Ерөнхий сайдын эсрэг явагдаж буй шаардлагуудын зарим нь үндэслэлтэй хэдий ч улс орны хувьд стратегийн чухал цаг үед хөндөгдөж байгаа асуудал гэдгийг онцолж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.