Запорожье АЦС-д осол гарах аюул улам нэмэгдэж буйг Украины ТББ-ууд анхааруулав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Запорожье АЦС-д осол гарах аюул улам нэмэгдэж буйг Украины ТББ-ууд анхааруулав

Украины өмнөд нутагт орших Запорожье цөмийн цахилгаан станц (АЦС)-д ноцтой осол гарах өндөр эрсдэл үүсээд байгааг тус улсын хоёр төрийн бус байгууллага анхаарууллаа. Тэд Японы нийслэл Токио хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Оросын цэргүүдийн хяналтад байгаа уг АЦС-ийн аюултай нөхцөл байдлыг олон нийтэд дэлгэн мэдээлжээ.

Дүгнэлтийг гаргахдаа хиймэл дагуулын гэрэл зургууд болон нутгийн оршин суугчид, холбогдох албан тушаалтнуудын мэдүүлэгт тулгуурласан болохыг ТББ-ууд онцолсон байна.

Өнгөрсөн баасан гарагт Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (ОУАЭХА)-аас Запорожье АЦС-г эрчим хүчээр хангадаг бүх гадаад цахилгаан шугам удаан хугацаанд тасарсан тухай мэдээлж байсан. Харин Украины ТББ-ууд энэ тасалдлын шалтгааныг нарийвчлан судалж буйгаа илэрхийлжээ.

Түүнчлэн тэд АЦС-ийн ажилчдыг цахилгаанд цохиулах, дарамтлах зэрэг үйлдлийг Оросын цэргүүд зогсоохгүй байгааг анхааруулж, дээр нь тус станц дотор болон ойр орчимд зэр зэвсэг, техник хэрэгслээ байршуулж буйг мэдээлэв. Энэ байдал нь цөмийн аюулгүй байдалд заналхийлж, гэнэтийн ослын эрсдэл дагуулж байгаа юм.

Цаашлаад хүний эрхийг ноцтой зөрчиж буй Оросын зэвсэгт хүчин цөмийн аюулыг дагуулсан ноцтой үйлдлүүд хийж байгааг онцлон дурдсан байна. Үүний тулд олон улсын хамтын нийгэмлэг зүгээр ажиглах бус хариуцлага тооцох, болзошгүй цөмийн ослыг зогсоох арга хэмжээг нэн даруй авах ёстойг тус ТББ-ууд уриалжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment